
Байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа авто тээврийн хэрэгслийг зам тээврийн осол, гал, хулгай зэрэг гэрээнд заасан гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилготой. Даатгалын хамрах хүрээ, нөхцөл, хязгаарлалт нь байгууллагын үйл ажиллагааны онцлог, тээврийн хэрэгслийн ашиглалтын нөхцөлд тулгуурлан даатгалын гэрээний нөхцөлөөр тодорхойлогдоно.
Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал нь байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй хүнд даацын тээврийн хэрэгслийн ашиглалтын онцлог, даацын хэмжээ, ажиллах орчинтой холбоотой гэнэтийн нөхцөл байдлаас үүдэн учирч болзошгүй хохирлыг нөхөх зорилготой. Даатгалын хамрах хүрээ болон нөхцөл нь тээврийн хэрэгслийн зориулалт, ашиглалтын нөхцөлөөс хамааран даатгалын гэрээгээр нарийвчлан тогтоогдоно.