Тогтвортой хөгжил
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолоор баталсан “Компанийн засаглалын кодекс” -д заасан засаглалын зарчмуудыг даатгагч нь үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах үүрэгтэй.
Манай компани нь энэхүү кодексийг өөрийн үйл ажиллагаанд хэвшүүлэн хэрэгжүүлж, санхүүгийн болон санхүүгийн бус тайлагналыг тэнцвэртэй, тодорхой, бодитой байдлаар хангахыг зорьдог.
Санхүүгийн бус тайлан нь компанийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс, эрсдэл, мөн тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудад хүрсэн эсэхийг үнэлсэн мэдээллийг агуулна.
Энэхүү мэдээллийг компанийн үйл ажиллагааны тайлангаар дамжуулан олон нийтэд ил тод мэдээлнэ.
