Даатгал нь гэнэтийн эрсдэл үүссэн тохиолдолд даатгуулагчид санхүүгийн хамгаалалт үзүүлэх зорилготой харилцаа юм. Иргэдэд зориулсан даатгалын хувьд үйл явц нь дараах үндсэн үе шатуудаас бүрдэнэ.
Даатгуулагч нь даатгалын зүйл, даатгалын эрсдэлийг тодорхойлж, даатгагчтай даатгалын гэрээ байгуулна. Гэрээ нь хууль, журмын дагуу батлагдсан нөхцөлд үндэслэнэ.
Даатгуулагч нь гэрээнд заасан даатгалын хураамжийг тогтоосон хугацаанд төлснөөр даатгалын хамгаалалт хүчин төгөлдөр болно.
Даатгалын гэрээний хугацаанд гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд даатгуулагч нь даатгагчид мэдэгдэнэ.
Даатгагч нь гэрээ, нөхцөлд үндэслэн нэхэмжлэлийг хянан шалгаж, нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ. Даатгалын хамрах хүрээ, нөхөн төлбөрийн хэмжээ болон хязгаарлалт нь даатгалын гэрээний нөхцөлөөр тодорхойлогдоно.